Өчигдөр Сангийн сайд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийж, орлого анх удаа 10 их наяд төгрөгөөс давсан тухай хэлэв. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн экспорт, 70 хувийг эдийн засгийн идэвхжил бүхий бусад хүчин зүйл эзэлж байгаа талаар ч тэрээр онцоллоо. Өнгөрсөн онд эдийн засаг өнгөлөг байж, бүхий л тоо, тооцоолол өссөнийг оны өмнө ч, одоо ч ярьсаар байна. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон дүн юм. Үүнд экспортын голлох түүхий эдүүдийн үнийн өсөлт буюу нийт экспорт зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь нөлөөсөн байна. Мөн энэ онд 920 орчим сая ам.долларын санхүүжилт ОУВС болон бусад донор байгууллагаас орж ирсэн нь нөлөөлжээ. Мөн Төв банк 22 тонн алт худалдан авсан юм. Худалдан авсан алтаа тушаагаад 700 гаруй сая ам.доллар бүрдүүлсэн байдаг. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Жил бүр төсөвт алтнаас 50 тэрбум төгрөг орж байна. Манай банк сүүлийн жилүүдэд тогтмол 20 гаруй тонн алт худалдаж авлаа. Энэ нь татварын орчинтой холбоотой. Хэрвээ татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдах уу. Өмнө нь жилд хориод тонн алт худалдан авч байгаад 68 хувийн татвар тавьснаас хойш хоёр тонн хүрсэн түүх бий. Хэрвээ татварын хөнгөлөлт үргэлжлэхгүй бол төсөвт алтны салбараас татвар нь орж ирж болох ч олборлосон бүх алт Монголбанкинд тушаагдахгүй байх эрсдэлтэй” гэсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аливаа улс аюулгүй бие даасан, баталгаатай байхын тулд өөрийн орны жилийн импортын хэмжээндээ тохирсон валютын нөөцтэй байх ёстой байдаг. Өнөөдөр манай улсын жилийн импортын мөнгөн дүн дөрөв орчим тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр гадаад валютын нөөц мөн энэ хэмжээний байх ёстой. Өнөөдрийн байгаа манай нөөц нь жилийн импортынхоо хэрэгцээг хангаж чадахгүй байна. Жил бүр эдийн засаг тэлж, импорт өсөж байгаа үед дагаад нөөцийн хэмжээ ч нэмэгдэх юм. Гадаад валютын нөөцийг нэмэх хоёр эх үүсвэр бий. Эхнийх нь томоохон экспортын бүтээгдэхүүнүүдийн экспорт гадаад валют өсгөх боломж. Дараагийнх нь алтны худалдан авалт юм. Энэ онд Төв банк 20 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцөө өсгөх тэргүүн зорилт тавиад буй. Эдийн засаг өсөлттэй байсан энэ жил гадаад нөөц шаардлагатай тоондоо хүрч чадаагүй байхад, алтны татварын хөнгөлөлтийг өсгөснөөр нэмэгдэх боломж бүр хомс юм. Мөн АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөсөн. Цаашид жил дарааллан өсгөхөө ч мэдэгдээд байгаа. Тэгэхээр ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах эрсдэл ч нэмэгдэж байна. Ингэхээр улсын баталгаатай байдлыг хангах валютын нөөц энэ онд өнгөрсөн жилийнх шиг нэмэгдэнэ гэсэн найдлага алга.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
