УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн. Гэвч ирц бүрдээгүй учраас УИХ-ын дарга хуралдах боломжгүй байгааг хэллээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх заалт нэмэх заалттай хуулийн төслийг надад өнөө өглөө өргөн барьсан. Энэ төслийг би ажил үүргийнхээ хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ төслийг хэлэлцэж ярилцана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Next post Ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс