УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардаж, нэр бүхий 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй, “бойкот” хийж буй. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ, байнгын хороогоор хэлэлцэх олон чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг зогссон билээ. Үүнээс гадна нэр бүхий сайд нарыг томилох, чөлөөлөх асуудал гацсан нь хуулийн зөрчил үүсгээд байгаа юм.
НЭГ: ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ТОМИЛОХ ХУУЛИЙН ХУГАЦАА
28 ХОНОГООР ХЭТЭРЧЭЭ
ЖДҮХС-гаас төрийн албан тушаалтнуудад давуу эрх олгож, зээл олгосон асуудалд ёсзүйн хариуцлага хүлээлгэж, Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас 2018.11.06-ны өдөр чөлөөлсөн. Б.Батзоригийг сайдаас чөлөөлснөөс хойш 58 хонож байгаа хэдий ч нөхөн томилгоо нь өнөөг хүртэл хийгдээгүй байна.
Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг.
Тус заалтаар ХХААХҮ-ийн сайдыг томилох хуулийн хугацаа 28 хоногоор хэтрээд байгаа нь энэ юм. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох санал гаргаж, саналаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулж, байнгын хороогоор хэлэлцүүлсэн билээ. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаагаас үүдэн, томилгоог чуулганаар хэлэлцээгүй байгаа юм.
ХОЁР: Я.СОДБААТАР, Ц.ЦОГЗОЛМАА НАРЫГ САЙДААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН
ХУГАЦАА 16 ХОНОГООР ХЭТЭРЧЭЭ
Засгийн газраас Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг 2018.12.04-ний өдөр сайдаар чөлөөлүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 39.1-т “Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, түүнчлэн мөнхүү шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг Улсын Их Хуралд оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг.
Энэ дагуу 2018.12.10-ний өдөр УИХ-ын НББСШУ-ы байнгын хороогоор Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхиор дэмжсэн. Харин Я.Содбаатарыг зам, тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсаар долоо хоногийн хуулийн хугацаа нь өнгөрсөн билээ.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 39.2-т “Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 391.1-д заасан хүсэлтийг холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заасан байдаг.
Энэ дагуу Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй билээ. Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг сайдаас чөлөөлөх саналыг 14 хоногийн хугацаанд УИХ эцэслэн шийдэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэвч энэ хугацаа өнгөрөөд 16 хонож байгаа энэ нь юм.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
