Автомашин засаж байгаад тэвшинд нь дарагдан нас баржээ

Энэ сарын 31-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нэгдүгээр багаас хойш байрлах “Айл баян” уурхай гэх газарт автомашин засаж байгаад нас барсан байна. Хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат 27 настай эрэгтэй тус компанийн “HOWO” маркийн автомашиныг засаж байгаад тэвшинд нь дарагдан нас барсан байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours