“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани Баянзүрх дүүргийн 14-р хорооны зарим орон сууцны айлуудын цахилгааныг хязгаарлахдаа төлбөрөө төлсөн айлын цахилгааныг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр тодруулахад гомдол гаргасан хэрэглэгчийн цахилгааныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас таслаагүй бөгөөд СӨХ-оос нь хязгаарласан юм байна. Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани үүнд буруугүй бөгөөд хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулдаг гэдгээ албаны эх сурвалж нотоллоо.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу эрчим хүчээр хангагч компани нь хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг түдгэлзүүлэх эрх эрчим хүчээр хангагч байгууллагад л байдаг ажээ. Гэтэл орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлаж байгаа нь хууль бус үйлдэл юм байна.
СӨХ, орон сууцны конторууд ус, дулааны болон бусад төлбөр тооцоогоо барагдуулахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслах тохиолдлууд гарч байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг анхааралдаа авч ажиллах шаардлагатай байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
