Шинэ жилийн баярын өдрүүдэд амиа хорлох тохиолдол ихэсчээ

Өнгөрөгч онд амиа хорлох 86 тохиолдол гарсан байна. Энэ он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 17, сүүлийн зургаан сарын байдлаар 55 амиа хорлох тохиолдол бүртгэгджээ. Харин энэ тоо сүүлийн арван хоёр сарын байдлаар эрс өссөн байна. Цагдаагийн байгууллагад өдөрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлыг тухай мэдээлэлд амиа хорлосон тохиолдол өдөрт дунджаар 1-3 бүртгэгдэж байгаа аж.

Амиа хорлох байдлыг үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг судлан үзвээс ихэвчлэн хоолойгоо боомилж байна. Мөн хүйсийн байдлаар нь авч үзвэл нийт амиа хорлох тохиолдлын дийлэнх хувийг нь эрэгтэй хүн эзэлж буй бөгөөд цөөн тохиолдол нь эмэгтэйчүүд байна. Мөн эрэгтэйчүүд хоолойгоо боож амиа хорлож, эмэгтэйчүүд нь өндрөөс үсэрч байгаа талаар албаны эх сурвалж дурдаж байна.

Тухайлбал, Энэ сарын 25-ны Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо Орбитын 31-р гудамжны баруун талд байрлах 223-р худгийн ар талд байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боож нас барсан хэрэг гарсан. Тодруулбал тус гудамжинд оршин суух хаягтай эрэгтэй 44 настай М нь өөрийгөө цагаан уяагаар өндрөөс боож нас барсан байсан аж.


Энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелын гудамжинд 39 настай эрэгтэй Т нь гэрийнхээ тоононоос цагаан өнгийн олсоор өөрийгөө боож нас баржээ.


Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 17 настай эрэгтэй өөрийгөө боож нас барсан байдалтай олдсон. Талийгаач нь хаваржааны дээврийн модноос шар өнгийн дээлийн бүсээр өөрийгөө өндрөөс дүүжилж нас барсан байсан аж. Хэргийн газрын урьдчилсан дүгнэлтээр биедээ гадны нөлөөтэй шарх үүсээгүй байсан бөгөөд хэргийн газраас ямар нэгэн эд мөрийн баримт илрээгүй байна.


Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалант багт 31 настай эрэгтэй Э нь өөрийн зүүж явсан бүсээрээ өөрийгөө боож амь насаа алдсан байна.


Энэ сарын 25-ны өдрийн 15:14 цагт Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахиулахын их сургуулийн буюу хуучнаар Цагдаагийн академийн сонсогч амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач нь Завхан аймгийн Отгон сумын харъяат эрэгтэй 22 настай Ө байсан бөгөөд тус сургуулийн 317-р дамжааны сонсогчоор суралцаж байжээ. Хэрэг гарсан өдөр хичээлээ тараад цайны газрын доор байрлах подволд өөрийгөө цүнхний оосор ашиглан боомилж нас барсан аж.


Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд залуучуудын төвийн гадна өндрөөс унасан хүн байна гэх дуудлага цагдаагийн байгуулладагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход тус дүүргийн давхрын тоотод оршин суух эмэгтэй 18 настай Ц нь аюулгүйн шатны дөрвөн давхраас унаж хүнд бэртэл авчээ. Өндрөөс унасны улмаас нуруу хоёр хөлийн хугаралтай ГССҮТ рүү хүргэгдсэн байна.


Энэ сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн асрагч эмэгтэй ажлын байрныхаа нойлын өрөөнд өөрийгөө нарийн даавуугаар хоолойгоо  боомилж нас барсан хэрэг гарчээ. Талийгаач тус эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт асрагчаар ажилладаг байсан бөгөөд хэрэг гарсан шөнө ээлжтэй ажиллаж байсан аж.  Мөн талийгаач 28 настай, эмэгтэй Г нь тухайн өдөр жижүүрт хонож байсан бөгөөд амралтын өрөөнөөс ариун цэврийн өрөө рүү орж буй дүрс бичлэг үлдсэн байна.


Энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо Элезабэт хотхоны 11 давхраас 31 настай эмэгтэй үсэрч амь насаа алдсан байна. Талийгаач Э нь амиа ладах үеэрээ их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэртээ байхдаа том өрөөнийхөө цонхоор үсэрсэн аж.


Эн сарын 10-ны өдөр Сүхбатаар дүүргийн нутагт байрлах нэгэн байгууллагын харуулын ажил эрхэлдэг 53 настай А нь харуулын байрандаа тогны утсаар өөрийгөө боож нас барсан.


Энэ сарын 2-ны өдөр орон нутагт 12 настай эрэгтэй А нь гэрийнхээ тоононоос малын уяа ашиглан боож нас баржээ.

Арванхоёрдугаар сар гарсаар ийм олон амиа хорлох тохиолдол гарсан нь юутай холбоотой байж болохоор талаар бид Сэтгэл зүйч П.Мөнхзулаас тодруулсан юм.

-Энэ онд буюу энэ сард амиа хорлох тохиолдол их гарчээ. Учир шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Амиа хорлох гол үндсэн шалтгаан нь сэтгэл гутрал юм. Сэтгэл гутралд орсон үедээ тухайн хүн хэнд ч хэрэггүй гэдэгтээ гүн бат итгэсний улмаас амиа хорлож байгаа юм. Шалгаан нь гэвэл хамгийн түрүүнд хүний насны хямралтай холбоотой. Хүний амьдралд нийтдээ найман хямралын насууд байдаг гэж үздэг. Үүнд: Өсвөр насны хямрал, 27-34 насны буюу залуу насны хямрал, 40 насны хямрал, тэтгэврийн насны хямрал гэх мэтчилэн байдаг.

-Амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байна?

-Дэлхийн улс орнуудын тоон судалгааг харахад эрэгтэй хүмүүс их амиа хорлодог. Яагаад эрэгтэй хүмүүс илүү их амиа хорлож байна вэ? гэхээр насны хямралын үед өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байдал, эрэгтэй хүүхдийн хүмүүжлийн асуудал бий. Тэд өөрсдөө гутралаа гадагшлуулахдаа их муу. Эрэгтэй хүмүүс гомдоллох эрхгүй мэт байдаг. Тийм учраас сэтгэл гутралтай удаан хугацаанд явж байгаад гэнэтийн шийдвэр гаргадаг. Сэтгэл гутралд автсан эрэгтэй хүнд ямар гоё зүйлийг ярьсан хүлээж авахад оройтсон байдаг. Гутралд орсон үед заавал эм ууж байж эдгэдэг нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм. Мөн миний таамаглаж байгаагаар Нийгмийн олон стрессүүд амиа хорлоход хүргэж байна.

Мөн 50 орчим насны эрэгтэй хүмүүс маш их амиа хорлодог гэсэн тоо байдаг. Яагаад гэхээр гэр бүлээ авч явах байдлаа алдаад ирэхээр гутралд орж, шийдэж чадахгүй улмаар амиа хорлож байгаа юм.

-12 сард их хүн амиа хорлож байгаа хүмүүсийн тоо их анхаарал татаж байна. Яагаад энэ сард ингэж их сэтгэл гутралд өртөж байна вэ?

-Иргэд сэтгэл зүйч дээр 12 сарын 15-наас хойш ирэх нь ихэсдэг. Учир нь шинэ он гарахын өмнө өөрийнхөө амьдралыг дүгнэж, боддог. Мөн амьдралд яг юу хэрэгтэйг бодож байдаг бөгөөд өөртөө итгэх итгэлгүй байгаа шалтгаан байна.

-Мөн согтуурсан үедээ бас их амиа хорлож байгаа нь тохиолдол байна шүү дээ?

-Хүнд ухамсарлахуй, үл ухамсарлахуй гэж хүнд бий. Архи уусан үед хүний үл ухамсарлахуй ажиллаж эхэлдэг. Тэр нь юу вэ? гэхээр үл ухамсарлахуйд хүний өнгөрсөн амьдралдаа туулж өнгөрүүлсэн таагүй мэдрэмжүүд болон хүчирхийлэлд өртөж байсан үеүд нь хадгалагдаж үлдсэн байдаг. Энэхүү мэдрэмжүүд нь архи уусан үед сэдэрдэг. Тухайн таагүй мэдрэмжүүдээ цаг тухайд нь гаргахгүй хадгалаад явсаар байгаад гэнэт сэдрэх нь их байдаг. Хүмүүс амиа хорлодог хүмүүсийг сэтгэцийн өвчтэй гэж их ярьдаг. Энэ бол тийм биш сэтгэцийн өвчтэй хүмүүс нь нийт амиа хорлосон хүмүүсийн таван хувийг л эзэлдэг байгаа юм.

+ There are no comments

Add yours