Гарт баригдахгүй ч нүдэнд харагдаж, хэрэгжих бүү хэл, хэлэлцээрт ч орж амжаагүй атлаа, асуудал үүсгэж, асар их хэл ам дагуулсан нэгэн зүйл бол “60 тэрбумын хэрэг” гэх зохиомол хэрэг юм. Улс төр улайсч, хамтран зүтгэгчид бүү хэл ах дүүсээ шалзалж хаяхаас буцахгүй улайрдаг сонгуульсаг монголчуудын хувьд дөрвөн жилд нэг удаа тохиодог УИХ-ын сонгууль гэдэг алаан цаашаа болох нь бий. Ийм нэг ээлжит алааны үеэр буюу 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр “60 тэрбумын” гэх бичлэг анх сошиалд цацагдаж, олны анхаарлын төвд орж, өнөө хэр мартагдахгүй, улам л газар авч, сэвж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлаар нэг ч бодитой үйл явдал болсонгүй. Мөн нэг ч улс төрч, улс төрийн нам дуугарсангүй шигээ бас орхисонгүй.
Өөрөөр хэлбэл, хулганы занганд байдаг өгөөш шиг улайрсан улс төрчдийн нэгнийгээ агнадаг ангийн хэрэгслийн нэг болсон 60 тэрбумын хэрэг өнөөдрийг хүртэл улс төрийн намуудын, улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэгчдийн өрсөлдөгчөө намнадаг “нурам” болж уугисаар… Энэ талаар уг асуудлыг “санаачлагч”-аар тодорсон Ц.Сандуй саяхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, “МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь 60 тэрбумын тухай байсан. Энэ асуудалд оролцсон хүмүүст ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай ярьсан. Манай намынхан анх удаа ч ингэж байгаа юм биш. Бага хурлаар ярьж л байсан. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн. Бараг л дөнгөж үгээ хэлж эхэлж байтал цаг дуусч 60 тэрбумын талаар ганц ч үг хэлж чадаагүй болохоор Ө.Энхтүвшин даргаас цаг өгөөч гэж хүссэн ч цаг сунгаж өгөөгүй” хэмээн ярьсан байдаг.
Тэрбээр мөн, “Доржзодов надтай 3-4 удаа уулзсан үеийнхээ яриаг эвлүүлээд бичлэг болгосон байсан. А.Ганбаатарын яриа нэг орж ирээд л, сүүлдээ М.Энхболд даргын яриа ч орж ирж байх шиг.Тэр бичлэгт байгаа зүйлийг хэзээ, хаана ярилаа гэдгээ бодож байсан. Ямар ч хүн тэмдэглэл л хөтөлдөггүй юм бол тэдэн сарын тэдэнд би тийм юм ярьсан гэдгээ тэр бүр санахгүй шүү дээ. Миний хувьд 60 тэрбумын схемийг сонирхсон шалтгаан нь намын бүртгэлжүүлэлт, санхүүгийн ил тод байдал нь анхаарал татсан учраас. Түүнээс албан тушаалыг лангуун дээр байдаг бараа мэт ширхэгчлэн зараад байна гэж хаана ч байхгүй…” гэсэн бол “Хүн хамгийн ойрхон хүнээ л харддаг юм билээ. Юун Доржзодов, тэрийг санаа ч үгүй. Бидний нэг нь л ийм бичлэг хийсэн байна, эсвэл өрсөлдөгч намаас хууль бусаар ийм бичлэг хийжээ гэж л хардаж байсан. Одоо бүх юм тодорхой болсон энэ үед харахад Ганбаатар, Доржзодов бид гурвын яриа мөн, Доржзодов тэр схемийг бид хоёрт танилцуулж ярьж байсан тэр үеийн яриа байгаа юм… эндээс харахад, Ганбаатараар дамжуулж Сандуйтай ойртох ёстой гэсэн зорилго л түүнд байсан байна. Тэгснээрээ улиг болон яригдаж байгаа 60 тэрбумынхаа эхний сууриа тавьжээ гэж би боддог…”
Энэ бүхэн 2016 оны УИХ-ын сонгуульд ерөнхий хандлагаараа МАН ялах боломж илүү байсан учир өрсөлдөгч намуудын зүгээс алдаан дээр тоглох, ямар нэгэн байдлаар материал цуглуулах ажиллагааг Доржзодовоор дамжуулан явуулсан. Мөн тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболдод ойртох, шадарлахад цаг хэмнэсэн гарцыг нийслэлийн намын дарга нь Ц.Сандуй гэж харж, Сандуйгийн найз нар, ажлын хүрээлэл дотроос Ганбаатарыг онилсон бохир зэвсэг өнөөдөр ийнхүү газар авч, улс төрийн ууган нам МАН-ын гүзээнд наалдсан дэлүү болж, бүхий л нэрийг нь харлуулах том толбо болж байгаа нь харамсалтай юм.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
