“Магнай трейд”-ийн захирлын хэргийг удахгүй шалгаж дуусна

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүү Г.Дашнямын хамтаар Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сард саатуулсан билээ.

АТГ, ЭЦА-ны хамтран “Жаст групп” компанийн нуугдмал хөрөнгүүдийг илрүүлэн хамгаалалтад авах ажиллагааг явуулж буй юм. Үүнтэй холбогдуулан тус группийн эзэмшилд байсан ШТС-уудыг “Магнай трейд” худалдаж авахдаа гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа аж.

Тэгвэл Р.Ганзориг, Г. Дашням нарыг шалгах ажиллагаа дуусаж, ирэх долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхээр болжээ.  Тэднийг “Жаст групп” ХХК-ийн харъяа ШТС-уудыг үнэгүйдүүлж авсан гэж буруутгаж байгаа юм.

+ There are no comments

Add yours