Үхэл тээвэрлэгчийг баривчилжээ

Энэ сарын 11-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн гэх иргэнийг баривчилжээ.

Алба хаагчдын шалгалтаар Монгол Улсын иргэн 25 настай эрэгтэй Ч-нь урьдчилсан байдлаар хар тамхины төрлийн зүйлийг хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж байгаа аж. Сэжигтэн Ч-г одоогоор ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours