АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан хэрэг өнгөрсөн шөнө гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын … тоот өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар, нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байжээ. Хэрэг гарсан өдөр нас барсан иргэн өрөөндөө орсноос хойш 10 цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй гэх ба үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орох үедээ түүнийг нас барсан байхыг олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудаллаж байсан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, нотлох баримтад хавсаргажээ.
Одоогоор уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба нас барсан иргэний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээч эмч томилжээ. Түүнчлэн энэ хэргийн харьяаллыг шинэчлэн тогтоож, тагнуулын байгууллагад шилжүүлж болзошгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэх болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
