УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д танилцуулаагүй гэдэг үндэслэлээр хойшлууллаа.
УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаандаа суухгүй гэж бойкот зарласан. Бойкот үргэлжилж өнөөдөр зарим гишүүд чуулганы танхимын гадна суулт зарлаад байна. Мөн Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг ийнхүү хойшлуулахад хүргэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Г.Занданшатар сайдыг сайд нараа хуралдаа суулгахыг шаардаж байна” хэмээн анхааруулсаар байна.
Засгийн газрын гишүүд болон нэр бүхий гишүүдийн бойкоттой холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм. Би аль ч талд нь ормооргүй байна. Би яагаад болих ёстой юм. Би хулгай хийгээгүй, ЖДҮ-дээгүй. Маргааш танай намын таван гишүүний асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монголын төр эмгэнэлт драм руу орлоо. Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойктолж байна. Энэ Засгийн газарт Монголын ард түмний хамгийн гол салбар болсон ХХААХҮЯ хамаагүй болжээ. Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар шударга ёсны төлөө явж байгаа юм бол УИХ-ыг тараах миний бланк дээр гарын үсгээ зур. Эрх барьж байгаа МАН төр, засгийг доромжилж болохгүй. Дарга, сайд нарын албан тушаалдаа ямар хайртай, үхэн хатан хамгаалдаг юм. Засгийн газар өөрсдөө саналаа өгөөд огцор. Бидэнтэй, бидэнгүй Монгол төр шүү. Амин хувийн эрх ашгаа эх орны дээр тавьж, битгий дарвалзаад байгаарай та нар” гэлээ.
Мөн зарим гишүүд Засгийн газраас асуудлаа танилцуулж хэлэлцүүлэхгүй байгаа учир хүлээхгүйгээр дараагийн хэлэлцэх асуудал руугаа орох саналыг гаргасны дагуу Байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
