Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд 12 дахь удаагаа тэмдэглэж байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал,
“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол практикийн бага хурлыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулна. Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө.
“Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд болно. Хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Үндсэн хуулийн боломж, хууль зүйн шинэчлэл, албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар, хүлээлгэх хариуцлага, төрийн албаны эрх зүйн шинэчлэлтийн асуудлын талаар сэдэв хөндөж ярилцана.
“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг АТГ төрийн болон болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Блю скай тауэр Даймонд” танхимд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, хийгдсэн аудитын дүн танилцуулга, нийслэлийн боловсролын байгууллагуудад сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл зэрэг сэдвийг хэлэлцүүлэхээр тусгажээ.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийх бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зориулалт, эх үүсвэр, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцууалтын ил тод байдлын хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ болон бусад байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шударга ёсны хичээл заах багш нарын уулзалтыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өөр ирээдүй” өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
