Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Самбартай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ноцтой осол гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сум-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Волво” загварын ачааны автомашин онхолдож, нэг иргэн нас барж, хоёр иргэн эмнэлэгт хүргэгдээд байна. Уг ослын талаар өчигдөр 08:00 цагт мэдэгдсэн бөгөөд автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан хүн нас барсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ослын газарт ажиллаж 41 настай А /эрэгтэй/, 17 настай Э /эрэгтэй/ нарыг иргэд Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт хүргэсэн байна. Харин 12:30 цагт 22 настай П /эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед зам тээврийн аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс хол замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна орон нутгийн замд хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
