Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч, таван аймгийн 52 сум тог цахилгаангүй болсон.
Байгалийн гамшигт үзэгдлийн хор хөнөөлийг арилгахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар мэдээлэл хийлээ. Тэрээр ” Баруун бүсийн эрчим хүчний системд гарсан гэмтлийг засварлах 391 сая төгрөг болон гамшигт эд хөрөнгөөрөө хохирсон 168 айлд гэр олгох, тээвэрлэн хүргэх зардлууд нийлээд нэг тэрбум 400 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаан шийдвэрлэлээ.
Өнөөдөр 10.50 минутад цахилгаан дамжуулах 2 дахь тулгуур баганаа босгосон. Одоо нэг тулгуур багана босгох ажил үлдээд байна. Маргааш гэхэд хэвийн ажиллагаанд орно. Цаг агаарын нөхцөл байдлын тухайд орон нутагт цас бударсан хүйтэн байгаа учраас ажил гүйцэтгэхэд нэлээд хүндрэлтэй байна. Тулгуур багана ачиж тээвэрлэдэг авто машин Монголд гурав байдаг. Холын зай туулан тээвэрлэлт хийнэ гээд бодит хүндрэлүүд байгаа ч өмнөх сэргээн засварлалтын хугацаатай харьцуулахад Онцгой байдлын алба , цагдаа, Эрчим хүчний яам, аймаг, сумдын онцгой байдлын албад маш богино хугацаанд арга хэмжээ авч чадсан.
10 жилийн давтамжтайгаар салхины хурд ажиглагдаж байгаа. Иймд цахилгаан дамжуулах агаарын шугам барих гэрээнд ашиглалтын баталгаат хугацааг уртасгах боломжийг судлан 30-40 м/секундэд тулгуур баганууд унахгүй байх хэмжээний шаардлага тавихыг Эрчим хүчний сайдад даалгасан” гэв.
Арванхоёрдугаар сарын нэгнээс баруун аймгуудын нутгаар, 2-ны өдөр ихэнх нутгаар цас орж, салхины хүч 18-24 м/сек хүрч ширүүснэ гэсэн урьдчилсан мэдээ байна. Онцгой байдлын алба Ус цаг уурын байгууллагатай хамтран арваннэгдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал хийн нарийвчилсан мэдээг иргэд олон нийтэд хүргэх юм байна.
Мөн тэрээр “Одоогийн байдлаар дөрвөн аймагт дулааны цахилгаан станц, эмнэлэг зэрэг онцгой обьектуудыг эрчим хүчээр хангасан ч 46 сум тоггүй байгаа. Нэг тулгуур багана угсрах ажил үлдсэн учраас маргааш гэхэд хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж харж байгаа” гэв.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
