УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэн 35 гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх, төр нийгэмд шударга ёсыг тогтоох, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх үйл явцад хамтарч ажиллах боломжгүй байна, саад тотгор учир байна гэсэн үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан.
Энэ асуудал үүсэх үед УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсч болзошгүй гэж үзэж байгаа учраас Засгийн газрыг үргэлжлүүлэх ажиллах ёстой гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийг цаашдаа үргэлжлүүлж ажиллаж, амлалтаа хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурлаа.
Энэхүү мэдэгдэлд өнөөдрийн байдлаар 35 гишүүн гарын үсэг зураад байна.
Өмнөх буюу Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулахда би өөрийн албан бланк дээр 33 гишүүний гарын үсгийг цуглуулж байсан. Энэ бол албан тушаалын төлөөх зүйл биш байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх надад хамгийн түрүүнд Засгийн газарт орж ажиллах санал тавьж байсан. Би орохгүй, харин Засгийн газрын алдаатай бодлогыг засч залруулахын төлөө ажиллана гэсэн” гэлээ.
Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзсэн 37 гишүүний 35 нь гарын үсэг зурсанбөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сонирхлын зөрчилтэй гэж үзэн гарын үсэг зураагүй байна. Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учир гарын үсэг зурах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өөрийгөө ЖДҮХС-тай холбогдсоныг сая л мэдлээ. Та бүхэн миний Үнэн мөн нь олдох байх”
УИХ-ын гишүүн Ч.Улаан “Энэ бичигт яагаад гарын үсэг зурчихав гэж олон хүн надаас асууж байгаа. Ард иргэдийн дийлэнх олонх нь Засаг төрийг тогтортой ажиллах нь зүйтэй гэсэн санал өгч байгааг бид мэдэрч байна.
Тиймээс би Сүхбаатар аймгийн иргэдийг, сонгогчдийнхоо байр суурийг төлөөлж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Засгийн газрыг огцруулах итгэл үнэмшил төрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа” гэлээ.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
