75 гаруй тэрбумыг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ

Газрын төлбөрийн орлогыг ирэх онд нэмэгдүүлэх юм байна.Тухайлбал, өнгөрсөн оны төлбөрийн орлогыг 30.9 хувиар буюу 17.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэнэ. Ингэснээр орон нутгийн төсөвт 75.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болжээ.

Өнгөрсөн оны байдлаар газрын нэгдмэл санд бүртгэлтэй газрын нийт хэмжээ 156.4 сая га байсан юм. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрын хэмжээ 1.6 сая га газар буюу нийт газар нутгийн нэг хувьд хүрсэн байна.

+ There are no comments

Add yours