Өнөөдөр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд эхлэв. Шүүх хурал эхэлсэн даруйд хоёр хоногийн дараа арван цагт болохоор хойшлуулж шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг шүүх хурал ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй гэх шалтгаанаар “Эмчийн нарийн үзлэг хийлгэх учир шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” хэмээн бичиг ирүүлсэн аж. Харин шүүгч нар өвчтэй гэх эмчийн бичиг хуурамч гэж үзэж түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдэв. Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гэх гэж үзэж 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар “Очир төв”-ийг дуудсан боловч ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан “Очир” төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн байдаг. Тодруулбал, хэргийг үйл явдлыг буруугаар тайлбарласан, мэдүүлэг худал өгсөн, хохирогч охиныг согтуу орж ирсэн, хохирогчийг байнга үйлчлүүлдэг байсан хэмээн нийгэмд түгээж нас барсан охины нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол учруулсан. Мөн тухайн хэрэг гардаг өдөр тухайн охин аврал эрж хашгирч байхад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй зэрэг шалтгаанаар бага насны хүүхдийг амиа алдахад хүргэсэн гэх үндэслэлээр татах байсан боловч шүүх хуралд ирээгүй байна.
Шүүхийн танхимын гадна шийдвэрийг ажиглаж, бүтэн жилийн хугацаа олон хойшилж яллах дүгнэлтээ гаргахгүй байгааг эсэргүүцэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, “Лантуун дохио” төрийн бус байгууллагын Ганжавхлан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хүрэлцэн ирсэн байв. УИХ гишүүн О.Баасанхүү хохирогчийн аав болох Г.Лхагвасүрэнгийн хүсэлтээр шүүх хуралд ажиглагчаар орохоор ирсэн байсан хэдий ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй бөгөөд түүнийг шүүх хуралд оруулах боломжгүй хэмээн үзжээ. Учир нь бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийг тухай шүүж байгаа учраас нууцлах үүргийн хүрээнд түүнийг хуралд оруулаагүй аж.
Мөн шүүх шийдвэрээ гаргахгүй байгааг эсэргүүцэн иргэд “Нүдээ нээ” хэмээн самбар барьж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал болов. Энэхүү “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн дээрх хэргийн шүүх хуралд нийтдээ найман удаа ирж, жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байсан аж. Мөн өнөөдөр ч бас ийнхүү шүүхийн шийдвэрийг хүлээж ийнхүү жагсав. Шүүхийн шийдвэрээр шүүх хурал энэ сарын 23-ны өдрийн 10 цагт болохоор шийдвэрлэлээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
