Иргэд цахим гэмт хэргийн хохирогч болох ялангуяа сүлжээний бизнесийн нэрийдлээр итгэж, мөнгөө алдах тохиолдлууд гарсаар байгааг Цагдаагийн байгууллагаас ч сэрэмжлүүлж байна. Мөрдөн байцаах албанаас “Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт өртөж хохирсон иргэдийг тус албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг сануулсан байна.  Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатартай 91118540 дугаараар холбогдох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
Next post УИХ дахь намын бүлгүүдээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна