Тэд
- ЖДҮХС-гийн дансыг шилэн болгох;
- Хөнгөлөлттэй зээлийг шударга, нээлттэйгээр олгох;
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ТББ-ууд нэгдэн ЖДҮХС-г хянах хяналтын тогтолцоотой болгохыг шаардаж буй юм.
Энэ оны 4-5 дугаар сар болон 7-8 дугаар сард Архангай аймагт ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэхэд аймгийн хэмжээнд 45 төсөл ирсэн бөгөөд эдгээр төслийн нийт зээлийн хэмжээ нь 850 сая төгрөг юм байна. Хэрэв энэ онд өгсөн 45 төсөл бүгд дэмжигдсэн бол аймгийн хэмжээнд 300-500 ажлын байрыг шинээр бий болгох боломжтой байсан гэдгийг Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооныхон хэллээ. Иймээс орон нутагт үйлдвэрлэл явуулж буй иргэд зорилтот бүлэгтээ хөнгөлөлттэй зээлийг олгож, үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүслээ.
ЖДҮХС-д Архангай аймгаас нийтдээ 200 гаруй төсөл өгснөөс 10 гаруй төсөл дэмжигдэж байжээ.
Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авах үйл явцтай холбоотойгоор хохирсон иргэд ч байгаа аж. Тухайлбал, Багануур дүүрэгт торт, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлж байсан иргэн н.Энхтүвшин 2008-2010 онуудад ЖДҮХС-д хандаж, 2008, 2009 онд барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн утгатай татгалзсан хариу авсан байна.
Харин 2010 онд тухайн үеийн НЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан О.Нямбаяр түүнд барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа тохиолдолд Засгийн газраас гаргаж буй хөтөлбөрийн дагуу барьцаа хөрөнгийн батлан даалтад хамруулж өгье гэжээ.
Гэвч Тамгын газраас барьцаа хөрөнгийн батлан даалт авсан төслүүд эргээд мөнгөө төлөхгүй байх эрсдэл гардаг учраас дундын дансанд хүсэж буй зээлийн хэмжээнийхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг яаралтай хийх хэрэгтэй гэсэн байна. Ингээд иргэн н.Энхтүвшин тухайн үед банкны зээлтэй байсан тул өдрийн 1.5-2 хувийн хүүтэйгээр 7-14 хугацаатай 18 сая төгрөгийн зээлийг мөнгө хүүлэгчдээс авч, дундын дансанд нь байршуулжээ.
“Би О.Нямбаяраас зээл хэдий хугацаанд бүтэхийг асуугаад мөнгө хүүлэгчдээс зээл авснаа ч хэлсэн. Тэгэхэд хамгийн удаандаа 14 хоногт бүтнэ гэсэн юм. Удалгүй миний төсөл батлагдсаныг хэлээд, санхүүжилт хүлээгдэж байна гэсэн хариу өгсөөр байсан. Ингээд наймдугаар сард нь О.Нямбаяр хилээр гараад явчихсан” гэж Н.Энхтүвшин хэллээ.
н.Энхтүвшин 2010 оны дөрөвдүгээр сарын 8-наас 2011 оны долоодугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд зөвхөн хүүнд 45 саяыг өгчээ. Мөн үндсэн зээлд 29 саяыг өгөхөд мөнгө хүүлэгч үндсэн зээлд 13 сая төгрөг дутуу байна хэмээн байрыг авчээ.
Түүнтэй адил ЖДҮХС-гаас зээл авах гэсээр хохирсон хүн Багануур, Сэлэнгэ, Дарханд нэлээд бий гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
