11 сая төгрөгөөр бүтсэн сүүдрэвчтэй танилц

АСЕМ болохтой холбоотойгоор хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Их Мандах-Очир” ХХК-тай 165.0 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж, Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил буюу сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандлыг хийж гүйцэтгүүлсэн байдаг.

 15 байршлын тохижилтыг хийхдээ зөвхөн 1 сүүдрэвчийг 11 сая төгрөгөөр, 15 байршилд хийнэ гэчихээд бодит байдал дээр нийт 9 сүүдрэвч хийжээ.

Хийсэн хийц материал нь удаан хугацаанд ашиглагдах боломжгүй, нэг бүр нь 11.0 сая төгрөгийн үнээр хийлгэсэн сүүдрэвч ажээ.

 

+ There are no comments

Add yours