Энэ сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Мөн арваннэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 29, 31-нд Алтайн уулсаар, 1-2 нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна.
Энэ сарын 29-31-нд ихэнх нутгаар дулаан байна. Арваннэгдүгээр сарын 01-нд нутгийн баруун хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 30-нд Хангай уулсаар ялимгүй цас орно. Арваннэгдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,4-нд зарим газраар 7-12м/с, 2-нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Зүүн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд зарим нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 2-3нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 30-2нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүрч дулаарна, 3-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хэмийн дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-1-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-15 градус хүрч дулаарна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
