Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охидыг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Хохирогч нар 16-17 настай охид бөгөөд тэдгээрийг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээгч авч байгаа аж.
Хэрэгт хэрэг үйлдсэн этгээдүүд болох А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтай цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэдэг. Улмаар эрхшээлдээ оруулж, уг гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоожээ. Энэ хугацаанд охидыг зочид буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргийг олон нийтэд цацна хэмээн дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх дээрхи нэр дурдсан этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...