Насанд хүрээгүй охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охидыг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Хохирогч нар 16-17 настай охид бөгөөд тэдгээрийг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээгч авч байгаа аж.

Хэрэгт хэрэг үйлдсэн этгээдүүд болох А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтай цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэдэг. Улмаар эрхшээлдээ оруулж, уг гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоожээ. Энэ хугацаанд охидыг зочид буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргийг олон нийтэд цацна хэмээн дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх дээрхи нэр дурдсан этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours