Засгийн газрын хуралдаан өглөө 08.00 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 35 асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Хөрөнгө гаргах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай гэх мэт асуудлыг хэлэлцэхээр товложээ.
| № | Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн |
| 1. | Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 2. | Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 3. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 4. | Хөрөнгө гаргах тухай* | Г.ЗАНДАНШАТАР |
| 5. | Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 6. | Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай* | Г.ЗАНДАНШАТАР |
| 7. | Монгол, Чилийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 8. | Монгол, Азербайжаны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 9. | Монгол, Армяны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 10. | Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн хуралдааны дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
| 11. | Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
| 12. | Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
| 13. | Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
| 14. | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Х.БАДЕЛХАН |
| 15. | Дүрэм шинэчлэн батлах тухай | Х.БАДЕЛХАН |
| 16. | Журам шинэчлэн батлах тухай | Х.БАДЕЛХАН |
| 17. | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Х.БАДЕЛХАН |
| 18. | Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн батлах тухай | Х.БАДЕЛХАН |
| 19. | Тогтоолд нэмэлт оруулах | Я.СОДБААТАР |
| 20. | Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого батлах тухай | Я.СОДБААТАР |
| 21. | Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 22. | Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 23. | Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 24. | Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 25. | Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай | Б.БАТЗОРИГ |
| 26. | Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай | Ц.ДАВААСҮРЭН |
| Танилцуулах асуудал
| ||
| 27. | Монгол Улсын Шадар сайдын ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн талаар | Ө.ЭНХТҮВШИН |
| 28. | Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажилласан талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 29. | Боловсрол, соёл, шинэчлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 30. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 31. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 32. | Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
| 33. | Газрын тосны олборлолт, экспортын талаар* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 34. | Хэлэлцээний явцын талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
| 35. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Ц.ДАВААСҮРЭН |
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
