2018 оны эхний есөн сард 2.1 тэрбум ам.долларын 27 сая тонн чулуун нүүрс экспортолсны 99.1 хувийг БНХАУ-руу гаргажээ. Ийнхүү өнгөрсөн оны мөн үеэс 1.5 сая тонн нүүр ахиу экспортолсон байна. 2017 оны эхний есөн сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.5 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 78.5 ам.доллар болж, тонн тутамдаа 11 ам.доллараар өсжээ.
Зэсийн баяжмалын хувьд экспортолсон хэмжээ өмнөх оныхоос 11.5 мянган тонноор бага байгаа ч хилийн дундаж үнэ 1065.5 ам.доллараас 1386.4 ам.доллар болж, тонн тутамдаа 320.9 ам.доллараар өссөн нь экспортын үнийн дүн нь өсөхөд нөлөөлсөн байна. Энэ оны эхний есөн сард манай улс 1.5 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ.
Боловсруулаагүй нефтийн экспорт 4.8 сая баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 824.6 мянган баррелаар бага ба үнийн дүнгээр 43.8 сая ам.доллараар их байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 48.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 65.7 ам.доллар болж мөн л өсжээ.
Төмрийн хүдрийн хувьд дундаж үнэ нь буурсан ч 954.5 мянган тонныг ахиу гаргасан нь нийт экспортын хэмжээ өсөхөд голлон нөлөөлсөн эрдсүүдийн жагсаалтад багтсан байна. Энэ оны эхний есөн сард нийт 5.3 сая тонн буюу 240.4 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолжээ.
Энэ оны эхний есөн сард 92.2 мянган тонн цайрын баяжмал экспортолсон бөгөөд тонн тутмын үнэ нь 1,665.1 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ нь 192.1 ам.доллараар өсжээ.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
Венесуэльд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр буюу Лхагва гарагт 7.2 болон 7.5 магнитудын хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт Венесуэлийн баруун хойд хэсэгт ердөө 40 орчим...
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
