Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ.
Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3,852, энгийн хамгаалалтын бүсэд 18,381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3,629, нийт 25,862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28,554.6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12,708.6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байсан билээ.
Уг захирамж хэрэгжиж эхэлснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25,862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага “Техникийн шаардлага МNS 5924:2015 стандарт”-ын дагуу нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжтай болж, хамгаалалтад авсан усны сан бүхий газрын 28,554.6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12,708.6 га газрын хөрс, ус бохирдох нөхцөлийг эрс бууруулах юм.
Мөн хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад:
- газрын гэрчилгээ сунгах
- нэр шилжүүлэх
- байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг
- худгийн зөвшөөрөл
- байгаль орчны дүгнэлт олгох үйлчилгээ үзүүлэхгүй аж.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
