Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлага хангасан, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барихаар төлөвлөжээ. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга, барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалт бий болгох юм.
Төсөл хэрэгжсэнээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаяг цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэх аж. Мөн хотод ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ буурч, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөжээ. 9.7 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх юм.
С.Нямдорж
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
