Friday, April 19 2024

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар морджээ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцох юм байна.

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцах аж.

С.Номин

+ There are no comments

Add yours

You May Also Like: