Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн ч хойшиллоо. Хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулан ирэх гуравдугаар сарын 18-ны 10:00 цагт явуулахаар тов тогтлоо.
Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр гэм буруугийн анхан шатны шүүх хурал 10:00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдааны шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренчинхорол, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нар, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр Д.Батбаяр, З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Ш.Мягмарцэрэн нар ажиллаж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
