Зөвшөөрөлгүй таксинд хариуцлага тооцно

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Тэрээр “Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох ажил сайн явж байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлсэн. Цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд сайн оролцсон. Хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй рекламын самбар дүүргүүдэд их байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа автомашин ашиглан худалдаа эрхлэх явдал ихэсч байгааг зохих байгууллага албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна. ” гэлээ.

Сэтгүүлч Гэрлээ

+ There are no comments

Add yours