ЖДҮ-ийг дэмжих сангаас нийтдээ 94 тэрбум төгрөгийн зээл гарсан бол өнөөдрийн байдлаар зээл авсан нэр бүхий компаниуд 30 гаруй тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авснаа эргэн төлж барагдуулсан бол зарим нь хагас дутуу төлөлттэй байгаа аж.
Тэгвэл ЖДҮ-ийг дэмжих санд орсон зээлийн эргэн төлөлтөөс Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрээр 19 тэрбум төгрөгийг татаж авчээ. Харин энэ мөнгийг ямар зорилгоор сангаас татаж авсныг тайлбарлана уу хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос албан бичиг илгээсэн байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг тайлбарлаж хариу өгчээ. Тэрээр, энэ тухайд “Долоон жилийн өмнө ЖДҮ-г дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хугацаа хэтрээд төлөгдөхгүй байсан бондын төлбөрөө л Сангийн яам буцааж авсан юм. Одоо 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр хүлээгдэж байгаа. Аль ч сан бай авсан зээлээ төлөх учиртай” гэжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
