Цахим бодлогын түр хороо гурван удаа хуралдахаар цаг товлосон ирц нь бүрдээгүйн улмаас хуралдаагүй юм. Энэхүү түр хороо нь 26 гишүүний бүрэлдэхүүнтэй учраас ирц нь бүрдэхэд хүндрэлтэй байгааг түр хорооны дарга Н.Учрал гишүүн хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт “Түр хорооны ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдах боллоо. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой юм билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй нь” гэж байсан юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл баталлаа. Ингэснээр Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг хаслаа.
Цахим бодлогын түр хороо өнөөдрөөс эхлэн дараах бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байна.
1. Ж.Батзандан
2. Б.Баттөмөр
3. Л.Болд
4. С.Бямбацогт
5. Ж.Мөнхбат
6. Н.Оюундарь
7. Д.Оюунхорол
8. М.Оюунчимэг
9. Б.Пүрэвдорж
10. О.Содбилэг
11. Б.Ундармаа
12. А.Ундраа
13. Н.Учрал
14. Л.Энх-Амгалан
15. Ж.Энхбаяр
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
