Нэгэн эмэгтэйн нууц

Эх хүний зүйрлэшгүй хайр хэзээ ч үгүйрэн алга болдоггүй үлгэр жишээ түүхийн тухай өгүүлье.

Бяцхан үрсийнхээ төлөө амьдралаа зориулсан Мари Энн Вэбстэр хэмээх энгүүн атлаа хүчирхэг эмэгтэйн түүхийг орчуулан хүргэж байна.
Унших явцдаа ээжийнхээ тухай нэг бодоод үзээрэй.

Мэри Энн Вэбстэр Лондонгийн дундаж гэр бүлд төржээ. Ажлынхаа гарааг насан залуугаасаа эхэлж эмнэлэгт сувилагчаар ажиллав. Сайхан гэр бүлтэй болохыг, аз жаргалтай амьдралаа бүтээхийг мөрөөддөг, үзэсгэлэнтэй тэрээр 20 насандаа Томас Бивантай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлэв. Гэвч түүний баяр баясгалантай сайхан амьдрал удаан үргэлжилсэнгүй гэнэтийн өвчин зовиур Мэриг зүдрээх болов. Зүйргүй ихээр толгой таллан өвдөж басхүү үе мөч янгинана.

Эмчид өвдөлтийнхөө шалтгааныг хэлж оношлуулах гэж хичсээн ч тэд чухам ямар өвчин гэдгийг тодорхой мэдсэнгүй. Харамсалтай нь гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагаас болж өвчиндөө анхааран эмчлүүлж чадсангүй .

Удалгүй өөр нэгэн зовуир илэрч түүний нүүр хачин этгээд байдлаар томрон Мэриг эмэгтэй хүн гэж хэлэхийн аргагүй үзэшгүй муухай төрхтэй болсоор байлаа.

Энэхүү өвчинг акримелоги буюу бие дахь дааврын хэмжээ хэвийн төвшинөөсөө хэтрэн яс болон дотор эрхтэн томордог дотоод шүүрлийн булчирхайн өвчин юм.
Энэхүү өвчин нь толгой өвдөх, үе мөч өвдөх зэргээр илэрдэг. Акримелоги чимээгүй тархах өвчин буюу өнчин тархины хавдраас болж үүсдэг байна. Өнөө үед энэхүү өвчинг бүрэн төгс анагааж болдог.
Харин 20 -р зууны эхэн үед бол эдгээх боломжгүй байсны улмаас Мэригийн өвчин хүндэрч өдөр өдрөөр түүний дүр төрх хувиран өөрчлөгдөж урьдын үзэсгэлэнт царай арилан одлоо.

Хэдийвээр эхнэр нь үзэшгүй муухай төрхтэй болсон ч түүний нөхөр Биван эхнэрийгээ хайрласан хэвээрээ байлаа. Хувь заяаны хатуу тохуурхал тохиож ханилсанаасаа хойш 11 жилийн дараа нөхөр нь нас барахад эд хөрөнгөгүй, мөнөгүй болж 4 хүүхдийнхээ хамт бэлэвсрэн үлдлээ.

Гэнэтийн уй гашуу өнгөрсөний дараа хүүхдүүдээ тэжээхийн тулд Мэри ажил хийхээр Лондонгийн гудамжаар хөлийнхөө улаа эргэтэл явавч нэг ч ажил олдсонгүй. Гүн хэцүү үед зөрөн өнгөрөх хүмүүс түүнийг ойлгох бус амны зугаа, зуурдын баясгалан болгож элдвээр шоглоно. Ажил олж хүүхдүүдээ тэжээнэ гэдэг түүний хувьд тэсэшгүй бэрх байлаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам өлсгөлөн хүүхдүүдийнхээ царайг харж сэтгэл эмтэрч байсан энэ л үед “Дэлхий хамгийн үзэшгүй муухай төрхтөн” хэмээх тэмцээн зарлагдсаныг олж мэдэв. Түүнд юу ч тохиолдох байсан үл тоон тэрхүү тэмцээнд оролцохоор шийдлээ.
Гагц их хэмжээний шагналын мөнгө амалсан байж.
Уг тэмцээнд оролцож түрүүлэхийг эрмэлзэх Мэриг хэвлэл мэдээлэлээр элдвээр муулж, муухайгаар бичсээр байвч тэр бууж өгсөнгүй хүүхдүүдээ тэжээх тогтвортой орлоготой болсондоо л сэтгэл баахан тэнхрэв.

1920 он, Хүүхдүүдийнхээ хамтаар Америк руу цагаачилж тэнд “Конигийн мөрөөдлийн арлын цэнгээнт наадам” нэрт үзүүлбэрт оролцов. Түүний хийх ажил бол үзэшгүй муухай төрхийг нь олны өмнө тодотгон харуулах хувцас өмсөж үзүүлбэр дэглэх. Энд, түүний адил зүйл бүрийн төрхтэй хүмүүс цугларчээ. Сахалтай эмэгтэй, одоо хүмүүс, аварга биетэн, Сиамийн ихрүүд.
Үзүүлбэр үзэх хүмүүс тэднийг харж бахаа ханатал инээж, доог тохуу хийх ажгуу.
Эл аймшигт цэнгээнт наадмын хамгийн анхаарал татах нэгэн хүн нь Мэри байлаа.
Хүмүүсийн доромжилсон үгс, тавалсан харц, дорд үзсэн ааш аяг түүний сэтгэлийг түмэнтээ сийчэвч Мэри огтхон ч бууж өгсөнгүй. Учир нь түүнийг хүлээж буй дөрвөн хүүхдийнхээ төлөө энэ бүхнийг хийж байгаа болохоор өчүүхэн төдий цөхрөлгүй үзүүлбэрээс үзүүлбэрийн хооронд явж, тоглолт үзүүлдэг болов.

1925 онд Европ руу буцаж, Парис хотод зохиогдох үзүүлбэрт оролцох боломж олдлоо.
Гэвч, акримелоги өвчин туссан хүн удаан амьдардаггүй болохоор 1933 онд 59 настайдаа уг өвчнөөс болж тэнгэрт хальсан билээ.
Гагц амьсгал хураахынхаа өмнө хүүхдүүддээ эх нутаг болох Англид оршуулахыг гэрээслэсэн аж.

Эх хүн гэдэг гашуун зовлонгийн өмнө ч, хорон муухай доромжлолын өмнө ч цөхрөлгүй үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдралаа зориулж чаддаг хамгийн аугаа сэтгэлтэн билээ.

Уншиж дуусаад ээжийгээ бодон нэлээн уйллаа.

+ There are no comments

Add yours