Хуурамч доллар солиулах гэж байгаад баригджээ

An employee of a bank counts US dollar notes at a branch in Hanoi, Vietnam May 16, 2016. REUTERS/Kham
    Энэ сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны Сансар салбарт нэгэн иргэн хуурамч 100 доллар солиулах гэж байгаад баригджээ.

Тодруулбал, Баян-Өлгийн аймгийн иргэн, 26 настай, эрэгтэй Ж нь өөрөө доллар хуурамчаар үйлдвэрлэн, тус банкинд солиулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Хэргийн газарт цагдаагийнхан очиж, хуурамч долларыг хураан авч, тус иргэнийг саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *