Зураг дээр ганцаараа зогсож байгаа энэ эмэгтэй бол чинээлэг эздийнхээ 2 болон 6 настай хүүхдүүдийг хэрцгийгээр хөнөөсөн Ёселин Ортега гэх Доминикан гаралтай хүүхэд асрагч юм. 2012 оны 10 сарын 25ны өдөр Манхеттаны тансаг зэрэглэлийн Аппер Ийст Саядын байранд нь 55 настай хүүхэд асрагч нь 6 настай охин, 2 настай хүүг нь хутгалж, цусан далайд живүүлсэн дүр төрхийг 3 настай охиноо дагуулж орж ирсэн Марина Крим хараад нүдэндээ итгээгүй гэдэг. Хүний цэцэг цэврүү шиг нандин үр удмыг минь хэрцгийлэн хөнөөсөн хүйтэн цуст алуурчин эмэгтэй сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг шалтгаанаар хэрэг хүлээхгүй гэсэн боловч шүүхээс түүнд 4 зүйл ангиар мужийн дээд ял болох бүх насаар нь хорих ялыг төлөвлөж байгаа юм.
Алуурчин Ортегагийн өмгөөллийн баг түүнийг Доминиканы бүгд найрамдах улсаас хүүгээ авчирч сургуульд оруулсан ч төлбөрийг нь төлөхөд хүндрэлтэй байсан бас чинээлэг эзэд нь хөдөлмөрийг нь мөлжиж байна гэж бодсоор стресст орж, сэтгэцийн эмгэгтэй байсан гэж мэдүүлж байгаа юм. Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ “чөтгөрийн дуу хоолой хүүхдүүдийг алж, дараа нь өөрийгөө ал” гэж хэлснийг нь гүйцэтгэсэн гэж ярьжээ. Хохирогч хүүхдүүдийн ээж Марина Крим Ортегаг хүзүүгээ зүсэж, амиа егүүтгэх оролдлого хийсэн байдалтайгаар олсон боловч алуурчин эмэгтэй эгчийг нь алахад өмнөөс нь эсэргүүцсэн учраас хүүг эсэргүүцэхээс нь сэргийлж, араас нь хоолойг нь зүссэн гэдгийг сонсоод шүүгчийн байр суурь өөрчлөгдөж, ийнхүү Ёселин Ортегаг энэхүү хүн цочирдом гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Хүний аминаас үнэтэй хоёр эрдэнийг нь алчихаад, би мэдрэл муутай хүн гээд хээв нэг зогсож байдаг хэрэг хаа холын Америкт гарчээ.
Өнөөдрийн нийгэмд ийм аймшигт хэрэг гаргахыг үгүйсгэхгүй болсон нь аймшигтай…
+ There are no comments
Add yours