Таксины жолооч согтуу эмэгтэйг хүчирхийлжээ

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн 18 хорооны нутагт “хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийжээ.

Тодруулбал хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шуурхай шалгахад 24 настай Б-г таксины жолооч Б нь согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн байжээ. Хэргийг одоо цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours