Дөнгөж сая Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг агсны амь насыг хохироосон эрүүгийн … дугаартай хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа.
Уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өчигдөр Б.Булган өмгөөлөгчтэйгээ хамт ТЕГ-аас гарч ирэхдээ нууцын материалд гарын үсэг зурж баталгаажуулсан гэх мэдээллийг өгсөн. Тэгэхээр худлаа мэдээлэл өгсөн гэсэн үг үү?
-Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгаа авсан байсан учраас өчигдөр дахин түүнээс нууцын баталгаа авах шаардлага байхгүй.
-Гадуур шалгах уу?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй.
More Stories
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
