“Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр“Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Зэс Эрдэнийн хувь гэдэг компанийг үүсгэн байгуулж, Эрдэнэтийн 24,500 иргэнийг залилж, хувьцааг нь завшсан. Эдгээр хүмүүст хувьцаа тараасан. 600 сая төгрөгийн хувьцааг иргэд худалдаж авсан юм.
Уг компани нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа 8А, 12 уулын овоолгыг Орхоны иргэдэд ногдол ашиг болгон тарааж, 160-180 хүний ажлын байр бүхий үйлдвэр бий болгоно гэж амалсан. Зэс Эрдэнийн хувь компани Blue Mon компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 8 тэрбум 200 сая төгрөгийг тус компаниас авсан байна. Гэтэл үйлдвэр баригдах нэг ч тоосго өрөгдөөгүй.
8 тэрбум төгрөгийн өртэй болсон учраас Д.Алтанхуяг Зэс Эрдэнийн хувь компаниа Blue Mon компанид шилжүүлэх гэж ярьж байгаа. Н.Алтанхуяг 2012 онд ИЗНН-аас, 2016 онд АН-аас УИХ-д тус тус нэр дэвшээд унасан. Энэ хүний гол зорилго нь иргэдийг ашиглаж УИХ-ын гишүүн болох юм.
Энэ олон хүнийг урдаа барин жагсаж байгаад овоолго эзэмших эрх олж авсан ч компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийг оруулахгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 15-нд хууль бусаар зохион байгуулсан.
Ард иргэдийг гурил будаагаар хуурч байна. Ийм луйвар хийдэг хүнийг аймгийн АН-ын даргаар ажиллуулаад байж болох юм уу? Эдгээр иргэдийн төлөө зургаан сар бид тэмцэж байна.
Зэс Эрдэнийн хувь компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ ч оруулаагүй. Эсрэг санал өгнө гэж бид нараас айж байна. Зэс Эрдэнийн хувь ХХК, ХК гэсэн нэрээр энэ компани явж байгаа” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
