“Алтжин” группын захирал Г.Алтангийн хүү Эудвард Сүрэн Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг гаргуулах хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал Төрийн банкнаас Э.Сүрэнгийн эсрэг гаргасан хүсэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэж үзжээ.
Тухайн үед Хадгаламж банк нь “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хувийн банк байжээ. Тиймдээ ч тэрбээр Төрийн банкинд холбогдох шүүх хуралд оролцож, мэдүүлэг өглөө. Ш.Батхүүг банкийг нь төр хууль бусаар авсан гэж Эудвард Сүрэн үзжээ. Энэ талаар түүний бие төлөөлөгч “Хадгаламж банк “Жаст” группт их хэмжээний мөнгө зээлүүлэхдээ банкнаас баталгаа гаргуулсан байдаг. Иргэн Э.Сүрэнг таван жил хохироож байна. Би энэ хэргийн төлөө таван жил явж байна. Энэ хугацаанд 100 гаруй удаа шүүх хурал болсон. Хувь хүнийг луйвардсан луйвар” хэмээн ярьсан байдаг юм.
Өнөөдөр 12 цагаас Төрийн банкнаас шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийх зар тараагаад байна. Бид мэдээллийг удахгүй хүргэнэ.




