“Алтжин” группын захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Тодруулбал Э.Сүрэнгийн эсрэг Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэж үзжээ.
Дөнгөж сая Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан өчигдрийн шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр өглөө зарим хэвлэлээр “Төрийн банк Эдуард Сүрэнд 51 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарлаа” гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдлаа. Гэтэл энэ гарчиг нь мэдээллийн доторх агуулгатайгаа зөрчилдөж байна.
Өчигдөр Төрийн банкны зүгээс 2013 онд гарсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг шинээр илрүүлэх нөхцөл байдлаар дахин хянуулах хүсэлт шүүхэд гаргасан. Хүсэлтээ хоёр үндэслэлээр гаргаж тавьсан. Нэгдүгээрт нь 2017 оны 11-р сарын 06-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд тайлан балансаар шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана” гэснийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүхээс манай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “Хадгаламжийн эрх хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн актив пассив шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө нь тухайн тайлан балансад туссан эд хөрөнгөөр хязгаарлагдана” гэдгийг тогтоож өгсөн. Бид энэ шүүхийн шийдвэрийг бариад Сүхбаатар дүүргийн 2013 онд гаргасан шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгөөч гэж хүссэн.
Хоёрдугаарт энэ шүүхийн шийдвэр гарсны дараа Хадгаламжийн хүлээн авагчаас “Танай тайлан балансад Эдуард Сүрэнтэй холбоотой өр авлага, баталгааны гэрээ, батлан даагч шилжиж ирсэн юм уу гэдгийг албан бичгээр асуулгасан. Тэднийхээс 2018 оны гуравдугаар сарын 09-нд албан бичиг ирэхдээ “Манай хадгаламж банкнаас Хадгаламжийн хүлээн авагчид Эдуард Сүрэн гэж хүнтэй холбоотой аливаа баталгаа, батлан даалттай холбоотой асуудал шилжиж ирээгүй” гэдгийг нотолж ирүүлсэн. Тиймээс Эдуард Сүрэнтэй холбоотой баримт бичиг Хадгаламжийн хүлээн авагчаас Төрийн банкинд шилжиж ирэх нь битгий хэл Хадгаламж банкнаас хадгаламж хүлээн авагчид очоогүй юм байна гэсэн баримт гарч ирсэн.
Ийм хоёр баримт гарч ирсэн учраас шинээр үүсгэх нөхцөл байдал гэж үзэж өчигдөр шүүхэд хандсан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд манай хүсэлтийг хангаагүй орхисон. Гэтэл үүнийг нь сонинууд бичихдээ “Төрийн банк Эдуард Сүрэнд 51 тэрбум төгрөг төлөхөөр боллоо гэж бичиж байгаа нь маш буруу юм.
Улсын Дээд шүүхийн хоёрдугаар сарын 05-нд гарсан тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл Төрийн банк биш Жаст компаниас тэр төлбөрийг барагдуулах ёстой гэсэн дээд шүүхийн тогтоол гарсан. 2013 онд гарсан шүүхийн шийдвэр нь Жаст компаниар төлүүл гэж гарсан. Хэрвээ Жаст компани нь төлөхгүй тохиолдолд Төрийн банкинд эрх үүрэг нь шилжсэн гэдэг утгаар нь Төрийн банк төлж барагдуулна шүү гэж шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар энэ 51 тэрбум төгрөгийг Жаст компаниар төлүүлэх ямар нэг ажиллагаа хийгдээгүй байгаа. Эхний ээлжинд Жаст компаниар төлүүлэх оролдлого явагдах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм.
Одоо шүүхэд Эдуард Сүрэнгийн талаас гаргаж өгсөн бүх нотлох баримтууд бүгд хуурамч гэдгийг бид тогтоосон. Гэвч бид энэ нотлох баримтуудаа барьж шүүхээр маргах бололцоог олгохгүй байгаад хамаг асуудал байна. Яагаад гэвэл 2013 онд шүүхийн шийдвэр гарчихсан. Тухайн үед нь яагаад давж заалдаагүй юм бэ гэдэг асуудал шүүхээс тавиад, бидний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Бид одоо энэ асуудлуудыг хууль хяналтын байгууллага болох АТГ, прокурорт өгчихсөн байгаа. Гол нь Төрийн банктай холбогдсон энэ асуудлыг Эрдэнэтийг Стандарт банкинд барьцаанд тавьсан гэх асуудалтай нэгтгэгдээд, нэг хэрэг болгочихоод тусгаарлаж шалгаж өгөхгүй байгаа юм. Хэрвээ тусгаарлаад шалгах юм бол бид нотлох баримтуудаа дахин шүүхэд гаргаж өгөх боломж бүрэн байгаа. Эцэст нь хэлэхэд Төрийн банк ямар нэг байдлаар төлбөр төлөх асуудал байхгүй” гэлээ.
С.Нямдорж
Previous post
Төрийн банкнаас Э.Сүрэнгийн эсрэг гаргасан хүсэлтийг “Хүлээн авах боломжгүй” гэж үзжээ
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
