Автотээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл өссөөр байна. Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл бөгөөд тэдгээрээс үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, түүнээс хаягдаж буй хог болох дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн зэрэг нь агаар болон хөрсний бохирдлыг ихээр бүрдүүлж байгаа юм. Иймд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн хөгжлийн яамнаас “Ашиглалтаас хасагдсан автомашины хог хаягдал-цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Аюултай хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 20 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 30 хувийг эзэлж байна.Жилд дунджаар 3800 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа бол агаарын бохирдлын 10 орчим хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоосон байдаг.
Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь л жил бүр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагддаг бол харин үлдсэн 35 орчим хувь нь улсын бүртгэлээс хасагдаагүй ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл байдаг байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
