Улаанбаатар хотын хэмжээнд авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх нь зүйтэй гэж нийслэлээс үзэн, иргэдээс санал авсан. Гэвч иргэд долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.
өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ‘Өнөөдөр замын цагдаагийн гүүрэн гарцын ажил албан ёсоор эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор долоон түр зам нээхээс таван түр замыг одоогоор нээгээд байна. Мөн Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцуудыг нээж хөдөлгөөнд оруулж замын цагдаагаас нэмэлт хүч гарч, ажиллаж байна. Түр замууд хэвийн ажиллана. Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандийн гудамжнаас Нарны замтай холбох замын дунд төмөр зам байгаа.
Төмөр замын гарцан дээр пүрэв гаригийн орой 22.00 цагаас даваа гарагийн 07.00 цаг хүртэл гурван өдөр зам хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ маань хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замын автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Шинээр суурилуулъя гэхээр өндөр өртгөөр Орос улсаас оруулж ирдэг учир хуучин тоноглолоо шилжүүлж, зам хааж байгаа гэдгийг иргэддээ хэлмээр байна. Тоноглол хийж дуустал өдрийн цагаар хоёр цагдаа, Төмөр замаас дохиочид ажиллана. Дугаарын хязгаарлалтын санал асуулга иргэдийн зүгээс дэмжигдээгүй учраас дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түр замуудаар замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон. Гол зам болох Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам хуучин замын цагдаагийн уулзвараас дутахааргүй 90 хувийн ачааллыг авна гэж тооцож байгаа. Учир нь хоёр урсгалтай, хоёр талдаа уулзвар гэрлэн дохио байхгүй учир ачаалал их авна байх. Мөн хүнд даацын авто машинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ’ гэлээ.
Шинээр гаргасан түр замууд:
- Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
- Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон
- Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам
- Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ.
- Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
