Friday, March 29 2024

Эрүүл мэндийн даатгал цахимд шилжинэ

Эрүүл мэндийн даатгалын газрыг УИХ-ын өнгөрчсөн чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тусад нь салгаад байгаа.

Эрүүл мэндийн даатгалын газраас цахим үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард багтааж хэрэгжүүлж эхэлнэ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгал хүнээ биш эмнэлэг, аптек санхүүжүүлж байсан. Хуурамч баримт бүрдүүлж даатгалын мөнгөнөөс хулгайлах нь ч их. Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа иргэд татварын е-баримт шиг цахимаар уншуулж, баталгаажуулж, даатгалаас мөнгөө авдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: