ЭМЯ: 10 хүнээс коронавирус илэрсэн

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ.  Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо.Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна. УБ хотод бүртгэгдсэн голомтуудаас 3 голомт идэвхижилт өндөр байна. Аймгуудад бүртгэгдээгүй байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-453
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байна” хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

+ There are no comments

Add yours