.jpg)
.jpg)
Бээжин хотноо болсон форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4,6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан.. Ингэснээр хоёр орны аж ахуйн нэгжүүд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Монгол, Хятадын бизнес форумын үеэр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болсон. Салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөгжлийн зорилт, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа батжин бэхжүүлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд ажиллахаар харилцан тохиролцлоо” гэдгийг цохон тэмдэглэлээ.
.jpg)
Монголын ХХААХҮЯ, Хятадын Худалдааны яамтай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпораци (Sinoconst)-ийн удирдлага гарын үсэг зурлаа. Түүнчлэн Монголын “Мах мийт” ХХК нь БНХАУ-ын “Анхуй Хуа Анфен Индастриал ХХК”-тай мах боловсруулах, мах нядлах үйлдвэр хамтран барих тухай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ, Монголын Мах Импекс ХК нь “China certification and inspection group”-тэй Мах, махан бүтээгдэхүүн, тэжээл, боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус үзэглэлээ.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
