Гэр бүлийн хэрэгцээнд 0.07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын 1-нээр дуусгавар болох билээ. Тэгвэл энэхүү хуульд заасан хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан газар өмчилж аваагүй байгаа иргэддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана.
Үүнд:
- Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар.
- Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.
- Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
- Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал:
- Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана.
- Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина.
- Дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна.
- Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.
Шинээр төлөвлөсөн газрыг өмчлүүлэхэд:
- Харъяалах орон нутгийн Засаг даргад буюу газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргана.
- Газрын алба өргөдөл өгсөн дарааллын дагуу бүртгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгоно.
- Эзэмшсэн газраа өмчилж авахыг хүсвэл хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг даргад гаргаж дээр дурьдсан дарааллаар шийдүүлнэ.
Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:
- Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн байна.
- Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр /эх хувь/
- Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар
- Газрын кадастрын зураг /эх хувь/
- Газрын хянан баталгааны хуудас /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хэдэн хүний өмч, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой бичнэ/ өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Үйлчилгээний хөлс:
- Баталгаажуулахад – 2500T /яаралтай – 5000T/
- Хувийн хэргийн үнэ -2500T
- Гэрчилгээний үнэ – 5000T
Батлагдсан загварын дагуу мэдүүлэг авч бөглөөд бүрдүүлсэн баримт бичиг, мөнгө тушаасан баримтын хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн мэдүүлэг хүлээн авах цонхонд өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Баталгаажсан гэрчилгээгээ олгох цонхноос өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ үзүүлэн авна.
Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулахад ажлын 5 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
Хаана газар өгч байгаа мэдээлэл авах бол энэ линкээр http://www.gazar.ub.gov.mn/
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
