УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг өчигдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өгсөн. Энэхүү мэдээллийг нь өнөөдөр түүнээс дэлгэрүүлэн тодрууллаа. Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолыг нь танилцуулах ажил өөрөөс нь шалтгаалан саатсан. Тогтоолыг нь танилцуулахаар дөрвөн удаа дуудсан боловч ирээгүй. Ирэхгүй байга шалтгаанаа тайлбарлахдаа “Орон нутагт албан томилолттой явж байна” гэж хэлдэг. “Байгаа газар чинь очоод танилцуулъя” гэдэг саналыг манайхаас бас тавьсан. Гэвч “Танилцах боломжгүй байна” гэсэн. Хэн ч байсан прокурорын дуудсан хугацаанд ирж тогтоолтой танилцах ёстой. Дуудаад ирэхгүй байгаа учраас бид дараагийн шатны арга хэмжээг авах гэж байна. Дараагийн шатны арга хэмжээ нь албадан баривчлах. Энэ бол шүүхийн зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа. Энэ тухай саналаа бид шүүхэд хүргүүлсэн” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
