Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна

Өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 21-нд нэг гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эл хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 17 цагийн орчимд гарчээ.

Онцгой байдлынхан болон цагдаагийн байгууллага, түргэн тусламжийнхан яаралтай очсон ч гэрт байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёр хүүхэдтэйгээ аль хэдийнэ амиа алдсан байжээ. Тодруулбал, 49 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй А, долоон настай эмэгтэй О, зургаахан сартай эрэгтэй У нар байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

 Уг хэргийг ахуйн хүрээний гал гэж үзэхгүй байх үндэслэл байгаа юм байна. Учир нь гэр үүдний амбаар хэсгээсээ шатаж эхэлсэн гэж ойр хавьд нь харж байсан хүн мэдүүлжээ. Мөн 17 цагийн үед хүмүүс унтах болоогүй, эрт байсан учраас гэр дотор гал гарсан бол хүмүүс нь зугтаж гарах, ямар нэг байдлаар бүгдээрээ амиа алдах ёсгүй байсан гэх таамаг байгаа аж. Тиймээс эл харамсалтай хэрэг гадны нөлөөтэй гарсан эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours