Энэ хаврын улс төрийн тэмцэл Сүхбаатараас эхлэх нь тодорхой боллоо. Учир нь хоёр жилийн турш улстөржиж, аливаа асуудалд орон нутгийн иргэдийн эрхээс илүү намын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг аймгийн Засаг дарга З. Энхтөрийн хууль бус томилгоо, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн Ерөнхий сайдыг хүлээж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн урам хугарав.
Өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллахаар ажлаа эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсыг шаардсан нутгийн иргэд ярьдаг шигээ хууль сахиулахыг шаардаж лоозон барьж угтсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг үл тоож, утсаа унтраан зугтсан аймгийн Засаг дарга З.Энхтөр Ерөнхий сайдыг Хэнтий, Сүхбаатар аймгийн хил дээр тосч, хоёр нүүр гаргасан нь аймгийн иргэдийг ихээхэн бухимдуулсан учир хууль бус Засаг даргыг эсэргүүцэж байгаагаа, мөн Засгийн газрын тэргүүнээс хариуцлага шаардаж байгаагаа ийнхүү харуулан “З.Энхтөрд хариуцлага тооцох, хариуцлагагүй Засаг даргын огцруулах”-ыг шаардаж байна хэмээн лоозон барьж угтсан юм.
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт таван цаг саатсаны дөрвөн цагт нь иргэдтэй уулзсан. Гэвч нийт дөрвөн цаг үргэлжилсэн уг уулзалтад аймгийн энгийн иргэд гэхээс илүү төрийн албан хаагчид, МАН-ын гишүүд, ахмадууд ирсэн байлаа. Аймгийн театрыг битүү дүүргэсэн иргэдийн 70 хувь нь аймгийн Засаг даргаар хууль зөрчин томилогдсон Засаг дарга З.Энхтөрд хариуцлага тооцох, огцруулахыг шаардсан. Намын ахмад гишүүд, нутгийн иргэд хоёр жилийг үр бүтээлгүй өнгөрөөж, намын нэр хүндийг унагаасан З.Энхтөрд хариуцлага тооцож, аймгийн Засаг даргаас огцруулахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялагдалд хүргэх хамгийн том асуудал болоод байгааг Ерөнхий сайдад сануулж байлаа. Харин Ерөнхий сайд сүхбаатарчуудын шаардлагыг хүлээн авч, “судлан хариу өгөх болно, хамгийн гол нь үүссэн асуудлыг тогоондоо шийдвэрлэх ёстой” хэмээн үзэж байгаагаа хэлээд Жаахан шарга театрт дөрвөн цаг үргэлжилсэн уулзалт “их интертаймэнт уулзалт” байлаа хэмээн хошигнож байв.
Хэдийгээр Ерөнхий сай ийнхүү хошигнож байсан ч аймгийн Иргэдийн хурал, Засаг даргыг холбогдох хуулийн дагуу ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан. Ингэснээр хоёр жилийн турш гацаад байгаа төрийн албан хаагчдын цалин, хангамжийн асуудал, мөн хууль зөрчиж томилогдсон Засаг даргыг тойрсон асуудал бахь байдгаараа, шийдвэрт хүрэлгүй үлдлээ.
Дашрамд дурдахад, Сүхбаатар аймгийн Онгон сумын төв дээр малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Харин энэ талаар тэрбээр ямар нэгэн мэдээлэлгүй яваа тухай ойрын эх сурвалж өгүүлсэн. Мөн Ерөнхий сайдыг Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа Шилийн богд ууланд гарч “малгайн үсээ” сэргээхэд нь зориулан аймгийн Онцгой байдлын алба хаагчид хоёр хоногийн турш замын цасыг нь цэвэрлэн бартаа саадыг нь арилгаж байгаа хэдий ч байгалийн гамшгийн эсрэг хүчин мөхөсдөж байгаа гэнэ. Түүнчлэн хоёр хоногийн үргэлжилсэн цасан шуурганаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу өвс тээвэрлэхээр явсан 10 машины жолооч замдаа сууж, хоёр хоногийн турш хоол ундгүй хүнд нөхцөлд байгаа талаар Ерөнхий сайдыг иргэдтэй уулзах үеэр жолооч нарын ар гэрийнхэн гомдол мэдүүлж байлаа. Харин энэ талаар аймгийн Онцгой байдлын дарга “холбогдох арга хэмжээг авна” гэсэн бөөрөнхий хариулт өгсөнөөр уулзалт өндөрлөсөн юм.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
