Saturday, April 27 2024

Өвчтэй малын махыг орон нутагт нэвтрүүлэхийг завджээ

Орхон аймгийн зэргэлдээх аймаг сумдад малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 2 хянан шалгах, халдваргүйжүүлэх постыг тус  ажиллуулж байгаа. Уг постоор өвчлөөд үхсэн малын мах тээвэрлэн орон нутагт нэвтрэх гэсэн тохиолдол 2 удаа гарчээ. Хянан шалгах, халдваргүйжүүлэх постынхонажил үүргийнхээ хүрээнд нэгийг нь нь халдваргүйжүүлэн устгалд оруулж, цагдаагийн газар шалгаж байгаа аж. Мэргэжлийн хяналтын газар, БӨС, хяналт шалгалтын постын зүгээс энэ төрлийн эрсдэл баяр ёслолыг далимдуулан гарч болзошгүй байгаа тул иргэд зориулалтын талбай стандарт бүхий худалдааны төвөөр үйлчлүүлэх, гадуур болон бусад газраар үйлчлүүлэхдээ аль болох гараар татсан мах зэргийг авахгүй байхыг анхааруулж байна.

Орхон аймагт малын мах худалдаалах “Таван эрдэнэ” зах дээр махны худалдааг төвлөрүүлэх болсонтой холбоотойгоор аймгийн авто тээврийн байгууллагатай хамтран тус зах руу нийтийн тээврийг зорчуулах тал дээр холбогдох албад хэлэлцээр хийж байна.

С.Номин

+ There are no comments

Add yours

You May Also Like: